HTML Параграфууд

Эх бичвэрийг хэсэгчлэн хувааж бичихэд параграф элементүүдийг ашигладаг.

Параграф үүсгэх: <p>

<p>Энэ бол эхний параграф.</p> — браузер параграф бүрийн өмнө болон ард автоматаар бага зэргийн зай (margin) авдаг.

Браузерын текст цэгцлэх ойлголт

Та HTML кодондоо хичнээн олон хоосон зай эсвэл шинэ мөр авсан ч, браузер түүнийг ердөө ГАНЦ хоосон зай гэж уншдаг. Олон мөрөнд бичигдсэн текст ч браузер дээр нэг мөр болж харагдана.

Хэлбэр хадгалах tag: <pre>

Хэрэв та бичсэн шинэ мөр, хоосон зайг яг хэвээр нь харагдуулахыг хүсвэл <pre> (preformatted text) tag-ийг ашиглана — жишээ нь шүлэг, кодын хэсэг харуулахад тохиромжтой.

Жишээ

<!DOCTYPE html>
<html>
<head>
<style>
h1 { color: #1d4ed8; }
</style>
</head>
<body>
<p>Энэ бол эхний параграф.</p>
<p>Энэ бол хоёр дахь параграф.</p>

<pre>
  Шүлэг эсвэл кодын хэсэг:
  Эхний мөр
    Зай авсан мөр
  Төгсгөлийн мөр
</pre>
</body>
</html>
Туршиж үзэх »