HTML Хуудасны гарчиг
<title> элемент нь веб хуудасны гарчгийг тодорхойлдог бөгөөд хуудасны <head> хэсэгт бичигдэнэ.
Ач холбогдол
- Браузерын таб дээр харагдах нэр болно.
- Хэрэглэгч хуудсыг Bookmark (хавчуурга)-д хадгалахад энэ нэрээр хадгалагдана.
- Google зэрэг хайлтын системд илэрц болж харагдах үндсэн гарчиг болно.
Жишээ
<!DOCTYPE html>
<html>
<head>
<title>HTML Сурах Анхан Шатны Заавар</title>
</head>
<body>
<h1>Веб хуудасны гарчиг жишээ</h1>
<p>Энэ хуудасны браузер таб дээрх нэрийг харна уу.</p>
</body>
</html>