HTML Блок ба Инлайн

HTML-ийн бүх элементүүдийг браузер дээрх зан төлөвөөр нь 2 үндсэн ангилалд хуваадаг.

1. Блок элементүүд (Block-level Elements)

  • Үргэлж шинэ мөрнөөс эхэлдэг.
  • Эзлэх боломжтой бүх өргөнийг (100%) хамран эзэлдэг.
  • Жишээ: <div>, <p>, <h1>-...-<h6>, <ul>, <form>, <header>, <footer>.

2. Инлайн элементүүд (Inline Elements)

  • Шинэ мөрнөөс эхлэхгүй, текст дотор шууд үргэлжилдэг.
  • Зөвхөн агуулгадаа шаардлагатай өргөнийг л эзэлнэ.
  • Жишээ: <span>, <a>, <b>, <i>, <img>, <button>.

Жишээ

<!DOCTYPE html>
<html>
<head>
<style>
h1 { color: #1d4ed8; }
</style>
</head>
<body>
<div style="background:#e2e8f0; padding:10px;">Энэ бол block элемент — бүтэн мөрийг эзэлнэ.</div>
<p>Энд <span style="color:blue">inline элемент</span> текстийн дунд урсаж байна.</p>
</body>
</html>
Туршиж үзэх »