HTML Оршил
Бидний өдөр тутам ашигладаг интернэт дэх аливаа веб хуудас нь HTML гэх стандартын дагуу бүтээгддэг. Амьдрал дээрх барилгатай харьцуулбал HTML нь барилгын каркас буюу тулгуур яс, CSS нь түүний будаг, дизайн (хувцас), JavaScript нь цахилгаан, сантехникийн хөдөлгөөнт систем (ухаалаг ажиллагаа) юм.
HTML гэж юу вэ?
- HTML гэдэг нь HyperText Markup Language гэсэн үгсийн товчлол.
- HTML нь програмчлалын хэл БИШ, харин тэмдэглэгээт хэл (markup language) юм — тусгай tag ашиглан веб хуудасны бүтцийг тодорхойлдог.
- HTML нь веб хөтөчид (Chrome, Firefox, Safari г.м) текст, зураг, хүснэгтийг хэрхэн харуулах ёстойг зааж өгдөг.
Энгийн HTML баримтын бүтэц
Аливаа HTML хуудас дараах үндсэн бүтцийг заавал агуулна: <!DOCTYPE html>, <html>, <head>, <body>. Эдгээрийг дараагийн хичээлүүдээр дэлгэрэнгүй үзнэ.
Жишээ
<!DOCTYPE html>
<html>
<head>
<style>
h1 { color: #1d4ed8; }
</style>
</head>
<body>
<h1>Миний анхны гарчиг</h1>
<p>Миний анхны эх бэлтгэл буюу параграф бичвэр.</p>
</body>
</html>