HTML Гарчигууд

Гарчиг нь веб хуудасны бүтцийг тодорхойлоход маш чухал ач холбогдолтой.

Гарчигийн түвшнүүд

HTML-д <h1>-ээс <h6> хүртэлх 6 түвшний гарчиг байдаг — тоо ихсэх тусам гарчиг жижигрэн, ач холбогдол буурна.

Яагаад гарчиг чухал вэ?

  • Хайлтын систем (SEO): Google зэрэг хайлтын системүүд таны веб хуудасны агуулга, бүтцийг гарчгуудаар нь дамжуулан индексжүүлж ойлгодог.
  • Хэрэглэгчийн туршлага: Уншигчид гарчгийг харан хуудасны гол сэдвийг шууд баримжаалдаг.
  • <h1> гарчгийг хуудас бүрт заавал нэг удаа, үндсэн сэдэвт хэрэглэх нь тохиромжтой. Текстийг зүгээр л том эсвэл тод харагдуулахын тулд гарчиг tag-ийг бүү ашиглаарай!

Хэвтээ шугам ба шинэ мөр

<hr> tag нь сэдэв хооронд заагч хэвтээ зураас татдаг, <br> tag нь шинэ параграф эхлүүлэхгүйгээр шууд шинэ мөрөнд шилжүүлдэг.

Жишээ

<!DOCTYPE html>
<html>
<head>
<style>
h1 { color: #1d4ed8; }
</style>
</head>
<body>
<h1>1-р зэргийн гарчиг (Хамгийн том)</h1>
<h2>2-р зэргийн гарчиг</h2>
<h3>3-р зэргийн гарчиг</h3>
<hr>
<h6>6-р зэргийн гарчиг (Хамгийн жижиг)</h6>
</body>
</html>
Туршиж үзэх »