HTML Тайлбар / Коммент

Код бичиж байхдаа өөртөө болон хамтран ажиллагсаддаа зориулж тайлбар үлдээж болно. Тайлбар нь браузер дээр харагддаггүй.

Синтакс

<!-- Энэ бол HTML тайлбар хэсэг юм. Браузер үүнийг харуулахгүй. -->

Ашиглах зориулалт

  • Кодын бүтцийг ойлгомжтой болгох, хэсгүүдийг зааглах.
  • Алдаа шалгах (debugging) үед зарим кодыг түр идэвхигүй болгох.

Жишээ

<!DOCTYPE html>
<html>
<head>
<style>
h1 { color: #1d4ed8; }
</style>
</head>
<body>
<!-- Энэ бол HTML тайлбар хэсэг юм. Браузер үүнийг харуулахгүй. -->
<p>Энэ бол харагдах текст.</p>
<!-- <p>Туршилтаар түр хаасан код</p> -->
</body>
</html>
Туршиж үзэх »