HTML Аттрибутууд

Аттрибут нь HTML элементэд нэмэлт мэдээлэл болон тохиргоо олгодог боломж юм.

Аттрибутын үндсэн дүрмүүд

  • Бүх HTML элементүүд аттрибуттай байж болно.
  • Аттрибутыг заавал эхлэх tag (start tag) дотор бичнэ.
  • Аттрибут нь ихэвчлэн нэр="утга" (name="value") гэсэн хослолоор бичигддэг ба утгыг заавал хашилтад авна.

Чухал аттрибутуудын жагсаалт

  • href — холбоос линкийн шилжих веб хаягийг заана: <a href="https://site.mn">
  • src — зургийн файлын замыг заана: <img src="pic.jpg">
  • width, height — зургийн өргөн ба өндрийг пикселээр заана
  • alt — зураг ачаалагдахгүй үед харагдах орлуулах текст
  • style — элементэд өнгө, фонт, хэмжээний стиль өгнө: <p style="color:red;">
  • lang — хуудасны хэлийг тодорхойлно: <html lang="mn">
  • title — хулгана дээгүүр нь гарахад харагдах зөвлөмж текст

Жишээ

<!DOCTYPE html>
<html>
<head>
<style>
h1 { color: #1d4ed8; }
</style>
</head>
<body>
<p title="Нэмэлт мэдээлэл" style="color:red;">Улаан текст, дээр нь хулгана байрлуулж үзээрэй.</p>
<a href="https://site.mn" target="_blank">Шинэ таб дээр нээх холбоос</a>
</body>
</html>
Туршиж үзэх »