CSS Дотор зааг
Padding (дотор зай) нь элементийн хүрээ ба агуулга (текст/зураг) хоорондох ДОТОР талын хоосон зайг үүсгэнэ.
Анхаарах зүйл: padding нэмэхэд элементийн бодит харагдах өргөн ба өндөр томордог! (CSS Box Model хичээлээс тодорхой харна уу).
Жишээ
<!DOCTYPE html>
<html>
<head>
<style>
div {
padding: 20px; /* Бүх дөрвөн талдаа 20px дотор зай авна */
background-color: #f1f5f9;
border: 1px solid #cbd5e1;
}
</style>
</head>
<body>
<div>Дотор зайтай хайрцаг — текст хүрээнээс зайтай харагдана.</div>
</body>
</html>