CSS Сонгогч
CSS сонгогч нь HTML хуудсан дээрх ямар элементийг онцолж, стилийг нь өөрчлөхийг хайж олоход хэрэглэгдэнэ. Анхан шатанд дараах 5 үндсэн сонгогчийг эзэмших шаардлагатай:
- Таг сонгогч (Element):
p { color: red; }— хуудас дээрх бүх<p>tag-ийг сонгоно. - ID сонгогч:
#header { background: black; }—id="header"аттрибуттай цорын ганц элементийг сонгоно,#тэмдгээр эхэлнэ. - Class сонгогч:
.button { color: white; }—class="button"аттрибуттай бүх элементүүдийг сонгоно,.тэмдгээр эхэлнэ. - Бүхнийг сонгогч (Universal):
* { margin: 0; }— веб хуудас дээрх бүх HTML элементийг нэгэн зэрэг сонгоно. - Бүлэглэсэн сонгогч (Grouping):
h1, h2, p { text-align: center; }— олон элементийг таслалаар тусгаарлан нэг ижил стильтэй болгоно.
Жишээ
<!DOCTYPE html>
<html>
<head>
<style>
p { color: red; }
#header { background: #1d4ed8; color: white; padding: 10px; }
.button { color: darkgreen; font-weight: bold; }
h1, h2 { text-align: center; }
</style>
</head>
<body>
<h1 id="header">ID сонгогчоор загварчлагдсан</h1>
<h2>Бүлэглэсэн сонгогч</h2>
<p>Таг сонгогчоор улаан болсон текст.</p>
<p class="button">Class сонгогчоор ногоон болсон текст.</p>
</body>
</html>