CSS Холбох аргууд

CSS кодыг HTML баримттай холбох 3 үндсэн арга байдаг.

1. Гадаад CSS (External CSS) — хамгийн шилдэг арга

CSS кодоо тусдаа style.css файлд бичиж, HTML хуудасныхаа <head> хэсэгт холбоно: <link rel="stylesheet" href="style.css">

2. Дотоод CSS (Internal CSS)

HTML файлынхаа <head> хэсэгт <style> tag нээж кодоо бичнэ.

3. Шууд CSS (Inline CSS)

HTML элементийн style аттрибут дотор шууд бичнэ: <h1 style="color:blue; text-align:center;">Энэ бол гарчиг</h1>. Зөвхөн туршилтын журмаар ашиглахад тохиромжтой.

Жишээ

<!DOCTYPE html>
<html>
<head>
<style>
body { background-color: linen; }
h1 { color: maroon; }
</style>
</head>
<body>
<h1>Дотоод CSS-ээр загварчлагдсан гарчиг</h1>
<h1 style="color:blue; text-align:center;">Inline style-тэй гарчиг</h1>
</body>
</html>
Туршиж үзэх »