Хувьсагч үүсгэх ба утга олгох
Хувьсагч (variable) гэдэг нь санах ойд тодорхой өгөгдлийг хадгалах хаяглагдсан "хайрцаг" юм.
Хувьсагч зарлах синтакс
ТӨРӨЛ НЭР = УТГА;
- Хувьсагчийн нэр заавал үсэг эсвэл доогуур зураас (
_)-аар эхэлнэ - Тоо эсвэл тусгай тэмдэгтээр эхэлж болохгүй
- C++ нь регистр мэдэрдэг (case-sensitive):
ageбаAgeөөр хувьсагч
Доорх жишээнд бүхэл болон бодит тоон хувьсагчид зарлаж, дэлгэцэд хэвлэж байна.
Жишээ
#include <iostream>
using namespace std;
int main() {
int age = 20;
float price = 19.99;
cout << "Age: " << age << ", Price: " << price << endl;
return 0;
}